24 ЦАГТ: 2,410 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.10.08)


Сүүлийн 24 цагт Ковид-19 халдварын 2410 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 6518 хүн эдгэрчээ.

Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 13 /7 эмэгтэй, 6 эрэгтэй/ хүн нас барсан байна. Талийгаачдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Насны бүлгээр нь авч үзвэл

  • 211-40 настай-1
  • 41-60 настай-4
  • 61-80 настай-6
  • 80-аас дээш настай-2

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатарт - 1368
  • Орон нутагт - 1042

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 20.482, гэрийн хяналтанд 58.394 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 4016 нь хүүхэд, 1522 нь жирэмсэн эх.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал
 

  • Хөнгөн-11.413
  • Хүндэвтэр-6578
  • Хүнд-2140
  • Маш хүнд-351

Top