Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилгаар “Бүрэн Монгол гэр” төслийг хэрэгжүүлэх болсон талаар төслийн багийнхан өчигдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал, "Бүрэн Монгол" төслийн хүрээнд 2022 онд хэрэгжүүлэх ажлуудын нэг болох "Бүрэн Монгол гэр" төслийг 21 аймагт хэрэгжүүлэх аж. Аймаг бүрээс нэг залуу гэр бүлд бүрэн тавилгатай монгол гэр болон бусад шаардлагатай эд зүйлсийг бэлэглэх юм. Энэхүү төсөлд хөдөлмөрч, амьдралын түвшин доогуур өрхийг сонгох аж. Мөн тухайн аймгийн засаг захиргаатай хамтран ажлын байранд зуучлах юм байна.
Тус хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс “Одоогоор 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эхний ээлжид бид төслөө өөрсдийн санхүүжилтээр хэрэгжүүлээд явж байгаа. Цаашдаа хандив цуглуулах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг хийгээд явна. Надад үндэсний өв соёлыг тээсэн аварга гэдэг эрхэм нэр төр минь хангалттай. Энэ нэр төрөө цэвэр авч явж, нийгэмдээ сайн сайхныг түгээх хүслээр энэ ажлуудыг хийж байгаа" гэв.
Н.АНУЖИН
Сэтгэгдэл ( 1 )
Yaduu tumendee tusalj bgaad talarhaj bn.neg ail ch bolov dulaan ovoljoosei de