Казахстаны жүдоч Г.Отгонцэцэг, Елдос Жумаканов нар ЗОДОГ ТАЙЛЛАА

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 20

Казахстан улсын нэрийн өмнөөс барилддаг олимпын хүрэл, дэлхийн хошой хүрэл медальт жүдоч Г.Отгонцэцэг, Казахстаны тамирчин Елдос Жумаканов нар зодог тайлж буйгаа зарлалаа. 

Тэд Казахстаны шигшээ багт барилдаж, улсынхаа нэр хүндийг дэлхийд нэр төртэйгөөр өргөснийг казахстанчууд онцолж байна.

Казахстаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Галбадрахын Отгонцэцэгийн хамгийн том амжилт нь Риогийн олимпын хүрэл медаль хүртсэн явдал юм. Тэрбээр мөн хоёр ДАШТ-ээс хүрэл медаль авчирсан (2017 болон 2018 онд). Мөн манай улсыг Азийн наадмууд, Азийн аварга шалгаруулах тэмцээнд нэр төртэйгөөр төлөөлсөн юм” хэмээн бичиж байна.

Г.Отгонцэцэг мөн Азийн АШТ-ээс алт, мөнгөн медальтай.  

Тэгвэл жүдоч Елдос Жумаканов нь Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр удаагийн хүрэл медаль (2017 болон 2019 он), тивийн аваргаас хоёр хүрэл медальтай (2015, 2016 он).

Тэрбээр “Зодог тайлах шийдвэр гаргахад мэдээж амар биш байлаа. 12 жилийн турш шигшээ багийн тамирчин байлаа. Энэ хугацаанд ялалт, ялагдал, бэрхшээл, баяр хөөр ээлжилсэн он жилүүд өнгөрсөн” гээд Казахстаны олимпын хороо, жүдо бөхийн холбоо болон бүх дасгалжуулагч нартаа, шигшээ багийн бүх ажилтан, тамирчид, дэмжиж тусалсаар ирсэн ард түмэндээ талархал илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АЛЛАХ(192.82.91.83) 2021 оны 11 сарын 23

Казахстанаас ахиж Олимпоос медаль авах эмэгтэй жүдоч хэзээ ч төрөхгүй

2  |  0
William(129.205.124.89) 2021 оны 11 сарын 20

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Тэд хийсэн хагалгааных нь төлөө хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгөө надад өгдөг [drmax.hospital@gmail.com ]\nӨөрт байхгүй зүйлээ а

0  |  0
Top