Коронавирусний эсрэг вакцин бүтээсэн эм үйлдвэрлэгчид “Омикрон” хувилбарын эсрэг вакцины үйлчилгээг үнэлж, шаардлагатай тохиолдолд илүү боловсронгуй болгохоор ажиллаж эхэлжээ.
Тухайлбал, АНУ-ын “Johnson & Johnson” Өмнөд Африкийн болон бусад орны эрдэмтэдтэй хамтран ковидын эсрэг вакцин нь коронавирусний хувилбарууд, ялангуяа “Омикрон” омгийн эсрэг үр дүнтэй эсэхийг үнэлж, тусгай вакцин гаргаж авахаар ажиллаж байна гэж тус компани мэдээлжээ.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын “Moderna” компанийн тэргүүн гүйцэтгэх захирал Стефан Бансел “Омикрон” хувилбарын эсрэг вакцин бүтээж, нийлүүлэхэд олон сар шаардагдана гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, өдгөө хэрэглэж буй вакцин тус хувилбарын эсрэг хэр үр нөлөөтэй болохыг тогтоохын тулд дор хаяж хоёр долоо хоног шаардлагатай.
“Pfizer” компани коронавирусний шинэ хувилбарын эсрэг шинэ вакцин гаргаж авахаар мөн ажиллаж эхэлжээ. Тусгай вакциныг 100 хоногийн дотор гаргаж авахаар зорьж буй талаар тус компанийн тэргүүн Алберт Бурла мэдэгдсэн байна. Тус компани өнгөрсөн баасан гарагт вакцин бүтээх үйл явцын эхний алхам болгож вирусний генийн матрицыг гаргасан байна.
Германы “BioNTech” компани “Омикрон” хувилбарын судалгааны ажлыг эхлүүлж, гаргаж авсан вакцин нь шинэ хувилбарын эсрэг үр дүн муу тохиолдолд шинэчлэхээр ажиллаж байна.
БНХАУ-ын “Sinovac Biotech” компани “Омикрон” хувилбарт тохирсон вакцины шинэ хувилбарыг бүтээхэд бэлэн гэдгээ зарлажээ. Вакциныг боловсронгуй болгохдоо өмнөх технологийг ашиглах тул цаг хугацаа шаардагдахгүй хэдий ч их хэмжээгээр үйлдвэрлэхэд хэд хэдэн судалгаа явуулж, зохих зөвшөөрөл авах шаардлага гарна гэж тус компани мэдэгджээ. Юуны өмнө, “Омикрон” хувилбарын эсрэг шинэ вакцин гаргах шаардлагатай эсэхийг тогтооно гэж “Sinovac” онцолсон байна.
Сэтгэгдэл ( 4 )
Вакцин хийж мөнгө олох гд ш.мутаци гаргаад бх шиг б.адаа.том орнууд өрсөлдөж бх шив
Anh yunaas garaltai owchin boloh yug sudalhaa medehgvi heden mongo bodson ymnuud ene owching ylj chadwal ter mongo chini heden 10n ih naydaaraa oldoh bus uu?
Ter owching ni bvren sudlaagvi vacktsin bidend her ih hor honooolteig bodoj baij vacktsin gargah ystoi biz dee. Haldwart owching 5-6n jil sudaldag biz dee tiim bj barag 7 ch honoogvi bga shine viriusiig darj awna ntr
Юу Ч хийж чаддагүй үхэр монголчууд бид яана даа , нүүрснээс олсон жоохон мөнгөө эргүүлээд вакцин авах гээд буцаагаад гаргаад дуусах юм байна даа