Нөсөө толбыг арилгах ХЯЛБАР аргууд

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 26

Хүйтэн, сэрүүн улиралд бидний нүүр, гар сайртаж, нөсөө толбо, сэвх үүсэх нь бий. Тэгвэл арьс арчилгааны мэргэжилтэн Мелина Галеади ийнхүү зөвлөж байна.


 

  • Нөсөө толбо нь меланины буруу ялгарлаас болж арьсан дээр үүсдэг, нарны туяаны нөлөөгөөр гэмтсэн арьсны хэсэгт гарч ирдэг, өвдөлт, зовиургүй бараан толбо юм. Нартай ч байсан, бүрхэг өдөр ч байсан ялгаагүй нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос түрх.

 

  • Дааврын тэнцвэргүй байдал нь нөсөө толбо үүсэх шалтгаан болж болно. Иймээс та дааврынхаа хэмжээг хэвийн байлгахад туслах лийр, алим, самар, чиа үр зэргийг хүнсэндээ хэрэглээрэй.

 

  •  Нөсөө толбоноос сэргийлэхийн тулд наранд байх хугацаагаа багасга.

 

  •  Арьсандаа чийгшил сайн өг.

 

  •  Дотроосоо ус сайн уу.

 

  • Цайруулах тос түрхэж болно. Гэхдээ энэ үедээ арьсандаа чийгшил маш сайн өгөх хэрэгтэй. Ингэснээр нөсөөжилттэй хэсгүүд цайрч, арьсны өнгө жигд бөгөөд гэрэлтсэн болно.

 

  • Өндөгний цагаан, өргөст хэмх, төмс зэргээр 15-20 минут маск тавиарай.

 

  • Нартай үед гадаа удаан байх үедээ том саравчтай малгай өмсөж, SPF-тэй бүтээгдэхүүнээ сайн хэрэглэ. 

 

  • Бүрхэг өдөр болон цонхны хажууд сууж байх үед ч арьсандаа нарнаас хамгаалах тос түрхсэн байх ёстой.

 

  • Нар, салхинд нүдэндээ байнга нарны шилтэй яваарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top