“Tesla” хүүхдэд зориулсан цахилгаан квадроцикл худалдаанд гаргав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 03

АНУ-ын “Tesla” компани “Cyberquad” квадроцикл буюу дөрвөн дугуйт мотоциклын хүүхдэд зориулсан хувилбарыг худалдаанд гаргажээ.

Наймаас дээш насны хүүхдүүдэд зориулсан “Cyberquad for Kids” квадроциклыг цул ган арал, зөөлөн суудал, дискэн тоормосоор тоногложээ. Бүрэн цахилгаан дөрвөн дугуйт 16 км/ц хурд авах чадалтай. Таван цагт бүрэн цэнэглэгдэж, 24 км зай туулах чадвартай.

Хүүхдийн цахилгаан дөрвөн дугуйтын үнэ нь 1900 ам.доллар. Тус компанийн мэдээлснээр, 2-4 долоо хоногийн дараа нийлүүлэлтээ эхлэхээр төлөвлөж байгаа ч Зул сарын өмнө хэрэглэгчдэд хүргэх баталгаа өгөөгүй байна.

Насанд хүрэгсдэд зориулсан “Cyberquad” дөрвөн дугуйтыг анх 2019 онд “Tesla” компани танилцуулж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top