Хүн амын амьдралын хэв маяг, өөрчлөлтийг тодорхойлох зорилготой Цаг ашиглалтын судалгааг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг.
Энэхүү судалгаанд дурдсанаар, Монгол Улсын 12, түүнээс дээш насны хүн ам 7 хоногийн нэг өдрийн 9.2 цагийг унтахад, 2 цагийг олон нийтийн мэдээлэл ашиглахад, харин спортоор хичээллэхэд ердөө 6 минут зарцуулжээ.
Хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр эрхлэлтийн хувьд хүйсийн ялгаатай байдал ажиглагдаж байгаа юм.
Тухайлбал охид, эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулж буй дундаж хугацаа нь 4.7 цаг байсан бол эрэгтэйчүүдийнх 2 цаг байна.
Үүнээс гадна 15, түүнээс дээш насны хүн амын цаг ашиглалтын байдлыг хөдөлмөр эрхлэлтийн байдлаар авч үзвэл, хөлстэй хөдөлмөр эрхлэхэд өдөрт дунджаар 6 цагийг зарцуулжээ.
Тус үзүүлэлтийг хүйсээр нь харвал эрэгтэйчүүдийн хувьд 5.9 цаг, харин эмэгтэйчүүд 6.2 цаг байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )