Голомт банк “Шарк танк” нэвтрүүлэгт финтек салбарыг тэргүүлэн оролцсон Zeelme.mn зээлийн супермаркеттай Хамтран ажиллах гэрээ байгууллаа. Арга хэмжээнд Голомт банкийг төлөөлж Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Бизнес хариуцсан захирал Д.Бадрал, Мэдээлэл технологи хариуцсан захирал М.Сайнбилэг, “Дижитал кредит” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Д.Болор-Эрдэнэ, Борлуулалт хариуцсан захирал Д.Гэрэлсүрэн нар оролцон, Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
Бид Zeelme.mn зээлийн онлайн супермаркеттай хамтран ажилласнаар харилцагчдадаа зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бага хүүтэй , уян хатан нөхцөлөөр, хурдан шуурхай үйлчлүүлэх боломж олгох юм. Мөн техник технологи, финтект суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү уян хатан нөхцөлөөр санал болгоно.
Та бүхэн Голомт банкны хэрэглээний зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахыг хүсвэл Zeelme.mn зээлийн супермаркетаар зочлон, хамгийн таатай нөхцөлөөр хүссэн зээлээ авах боломж ийнхүү бүрдэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )