ОХУ-аас цианид импортлох хүсэлтээ илэрхийлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 20

Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 1910 дугаар тогтоолоор азотын бордооны экспортод хязгаарлалт тогтоосон. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон тус улсын холбогдох албаны хүмүүстэй уулзахдаа уг асуудлаар ярилцсан байна.

Тодруулбал, тус улсын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов, ОХУ-ын “Роснфеть” компанийн Роснефть нефтийн компанийн Худалдаа, ложистик хариуцсан дэд ерөнхийлөгч О.К.Каримов, “Росгеологи” ХК, “Зарубежгеологи” ХК-ийн удирдлагуудтай уулзахдаа манай улсын уул уурхайн үйлдвэрлэлд ашигладаг тэсрэх бодисын түүхий эдийн тасалдал үүссэн асуудлыг шийдвэрлэх, цар тахлын улмаас Монгол-Хятадын хил хаагдаж, үйл ажиллагаа нь тогтмол бус болсонтой холбоотойгоор алтны үйлдвэрт ашигладаг цианидын импорт тасалдах болж, ОХУ-ын үйлдвэрлэгчдээс импортлон авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Оросын талаас энэ асуудалд анхаарал хандуулан ажиллана хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top