Улсын нийт гадаад өр 2.1 тэрбум ам.доллароор өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 20

Улсын нийт гадаад өр 2021 оны эхний есөн сард 33.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.1 тэрбум ам.доллар буюу 6.8%-иар, өмнөх улирлаас 361.8 сая ам.доллар буюу 1.1%-иар тус тус өсжээ.

 

Нийт гадаад өрийн:

 

  • 36.4 хувь буюу 12.1 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг
  • 26.4 хувь буюу 8.8 тэрбум ам.доллар нь бусад салбарынх
  • 25.4 хувь буюу 8.4 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх
  • 6.8 хувь буюу 2.3 тэрбум ам.доллар нь Төв банкных
  • 5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

 

Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 942.8 (8.4%) сая ам.доллар, бусад салбарынх 766.9 (9.6%) сая ам.доллар, Засгийн газрынх 396.9 (4.9%) сая ам.доллар, Төв банкных 118.1 (5.5%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.

Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 97.4 (5.5%) сая ам.доллароор буурчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
77(192.82.76.114) 2021 оны 12 сарын 20

Үйлдвэрлэл явуулахгүй ард түмнийг татвараар дарамталсан бодлого явуулахаар яаж энэ улс орон сэргэх вэ

0  |  0
Top