Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.
(2022.01.18)
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 2135 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт архаг суурь өвчтэй, ковид хавсарсан 61-ээс дээш насны гурван (1 эмэгтэй, 2 эрэгтэй) хүн эндсэн байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8210, гэрийн хяналтанд 36.292 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1178 нь хүүхэд, 282 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 778 хүний бие хүнд, 47 хүний бие нэн хүнд байна.
Манай улсад "Ковид-19" халдварын "Омикрон" хувилбарын халдварын оргил үе нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 10-ны хугацаанд байгааг дахин сануулъя.