Япон хилээ хаасныг эсэргүүцэж, Монголд, дэлхийд жагсав

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Шинэ төрлийн коронавирусний омикрон хувилбар илэрсний дараа Японы Засгийн газраас гадаадын иргэдэд дөрөвдүгээр сар хүртэл виза олгохоо больж, хилийн хязгаарлалт тогтоогоод байгаа.

Энэ хоригийг эсэргүүцлийн хөдөлгөөн энэ сарын 18-нд дэлхийн өнцөг буланд явагдаж, Улаанбаатарт ч эрх ашиг нь хохирсон монголчууд жагслаа. Сургалтын зардлаа төлсөн ч хил давж чадахгүй байгаа оюутан, ажлын шаардлагатай бизнес эрхлэгч гээд 10 мянга гаруй монгол хүний эрх ашиг хөндөгдсөн гэнэ.

Энэ өдөр Энэмхэг, Польш, Бельги, Герман, Испани, Малайз зэрэг оронд болсон Stop Japan's Ban хөдөлгөөнд нийт 320 хүн оролцжээ.

STOP JAPAN'S BAN!Бельги

Энэхүү хөдөлгөөнийг твиттерт нээгдсэн Stop Japan's Ban байгууллага зохин байгуулж байна. Дараагийн жагсаал 20-нд болно.

STOP JAPAN'S BAN!」 Энэтхэг

STOP JAPAN'S BAN!」 Испани

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top