Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэхдээ сар шинийн баярын үеэр коронавирусний шинэ хувилбар бүртгэгдэж, таваас доош насныхан дунд тархах эрсдэлтэй байгааг анхаарууллаа.
УОК-ийн дэргэдэх Эрдэмтийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Коронавирусний "Омикрон" хувилбараас салаалсан ВА2 хувилбарыг судлах ажил дэлхий нийтэд үргэлжилж байна. Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг болон ДЭМБ энэ хувилбарыг судалж байгаа талаараа мэдэгдээд, шинэ омгийг ямар нэгэн ангилалд оруулаагүй талаар мэдээлсэн.
Вирус нь шинэ хувилбар бий болж, тодорхой хугацааны дараа алга болж байдаг аж. "Омикрон"-ы дүү хувилбар гэгдэж байгаа ВА2 хувилбарын эзлэх хувь одоогоор нэмэгдээгүй байна.
Халдварын тархалт вакцингүй бүлэг рүү чиглэх эрсдэл их байгаа учир иргэд аль болох халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй. Цагаан сарын үеэр вирусийн шинэ хувилбар дотоодод бүртгэгдэх эрсдэлтэй байна. Тэр дундаа вакцингүй бүлэг болох 5-аас доош насныхны дунд тархах эрсдэл өндөр байна" гэлээ
Сэтгэгдэл ( 0 )