БАР жилд зориулсан "Шилдэг 10 зоосон мөнгө"

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 04

Усан бар жил эхэллээ. Энэ жилийг амжилттай сайхан өнгөрүүлэхийн тулд хичээл зүтгэлээс гадна бар жилд зориулсан зоосон тэмдэг авч хадгалвал зохистой.

Ингэснээр та эдийн засгийн эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадах юм. Ингээд Усан бар жилд зориулсан шилдэг 10 зоосыг танилцуулж байна.

1. Кука арлын мөнгөн зоос, 155,5 грамм цэвэр мөнгө (сорьц 0,999)
 

Нэгдүгээр байрыг эзэлсэн энэхүү зоосны онцлог нь барын догшин авирыг чадамгай харуулсан.

2. Австралийн алтан зоос, 31,1 грамм цэвэр алт (0,9999)
 

Модон дээрээс бууж байгаа барны уян хатан хөдөлгөөнийг харуулсан. Хятад ханзаар бар гэж бичжээ.

3. “Золотой монетный дом”-ын захиалгаар хийгдсэн алтан жетон, 31,1 грамм цэвэр алт (0,9999)
 

Шугуй ой дотроос таныг харж байгаа барны толгойг дүрсэлсэн. Арьс нь хайр мэт харагдана.

4. Австралийн мөнгөн зоос, 31.1 гр, цэвэр мөнгө (0,9999)
 

Хулсан ойд зугаалж яваа бамбараа дагуулсан бар.

5. Канадын мөнгөн зоос, 31,1 гр, цэвэр мөнгө (0,999)
 

Канадын хүүхэлдэйн киноны бар.

6. “Золотой монетный дом” компанийн захиалгаар хийсэн мөнгөн жетон, 62,2 гр, цэвэр мөнгө (0,9999)
 

Эртний маягаар дүрслэгдсэн бар. Уул хадаар авирч байгаа барны булчин шөрөмсийг тод зуржээ.

7. Ниуэгийн мөнгөн зоос, 17,5 гр, цэвэр мөнгө (0,999)
 

Цээж зургаа авахуулж байгаа мэт бар. Зоосны захаар долоон алтан мөр байгаа нь аз жаргал авчрах учиртай.

8. Францын алтан зоос, 7,78 гр, цэвэр алт (0,999)
 

Үсрэхээр зэхэж байгаа бар. Тойроод 12 жилийн дүрстэй.

9. Камеруны мөнгөн зоос, 14,14 гр, цэвэр мөнгө (0,999)
 

Өнгөтөөр дүрслэгдсэн барны хажууд маргад эрдэнэтэй.

10. Монголын алтан зоос, 0,5 г цэвэр алт (0,9999)
 


Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилд зориулан “Бар жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг мөн худалдаанд гаргасан. 

12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв.

Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. Энэхүү цуврал дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урласан байна.

Мөн “Gilded Charming Tiger” 31.1 граммын мөнгөн зоос, “Into the Wild - Bear” 31.1 граммын франчайз мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа.

Эдгээр зоосыг худалдан авахыг хүсвэл Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас болох coin.mongolbank.mn  хаягаар орж, 2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс хойш худалдан авах боломжтой аж.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
8989(139.5.217.187) 2022 оны 02 сарын 04

Бусад охны зоостой харьцуулахад тийм ч гоё болсонгүй гэж бодлоо

0  |  0
zochin(172.58.143.231) 2022 оны 02 сарын 04

Mongolchuud bankaa huvaaj idej dampuuruulaad gants neg zoos hiisen amjilttai bar jiliig ugtav

0  |  0
Top