Сэтгэл хуваагдах эмгэгтэй АЛДАРТАН эсэн мэнд олджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

Өнгөрөгч амралтын өдөр сураггүй алга болсон хэмээн эрэн сурвалжлагдаж байсан жүжигчин Жайда Бенжамин мягмар гарагийн өглөө эсэн мэнд олжээ. 

27 настай Бенжамин сэтгэл хуваагдлын эмгэг болон шизофрин өвчнөөр өвчилсөн бөгөөд хэд хэдэн удаа амиа хорлох гэж оролдсон гэнэ. Тэрээр одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай түүний ээж Жосинда хэвлэлийнхэнд мэдэгджээ. 

"Family Runion" болон "Austin & Ally", "Southland"8 Criminal Minds", "The Fosters" зэрэг цуврал кинонуудад дүр бүтээн алдаршаад буй жүжигчин бүсгүй энэ хугацаанд хаана, юу хийж байсныг одоогоор нууцалж байгаа аж.

Сэтгэл зүйн хүнд асуудлуудаасаа болоод урлагаас түр хугацаанд завсарлага авч байгаагаа зарласан тэрээр "Би олон жилийн турш хүмүүсийн хайр, дэмжлэгийг хүртэж ирсэн. Гэсэн ч энэ цаг үед зөвхөн залбирал, эерэг бодлыг л хүсэж байна" хэмээн сүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

 

 

 

 

 


 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.124.223) 2022 оны 11 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Top