Францын тансаг зэрэглэлийн брэнд болох Chanel-ийн БНСУ дахь салбар бусад орнуудаас өндөр үнээр тус брэндийн бүтээгдэхүүнийг борлуулж байна гэх шүүмжлэлд өртжээ.
Тус брэндийн гол нэрийн хуудас болсон зүйлсийн нэг болох хавтсан загвартай цүнх тус улсад 9825 ам.долларын үнээр худалдаалагдаж байгаа бол өмнө жилийн мөн үед 7227 ам.доллараар худалдаалагдаж байжээ.
Жилийн хугацаанд дэлгүүрийн удирдлагууд тус цүнхний үнийг хоёр удаа, нийтдээ 30.1 хувиар өсгөжээ. Тус цүнхийг Сингапур дахь салбарт 9817 ам.доллар, Хятад улс 9722 ам.доллар, Индонез улс 9679 ам.доллараар тус тус худалдаалж байгаа аж.
БНСУ дахь салбар мөн үйлчлүүлэгчдэд чирэгдэл ихээр үзүүлдэг гэх шүүмжлэлд өртөөд байна. Тэд орон нутгийн үйлчлүүлэгчдэд дууссан бараа хэзээ ирэх тухай хэлдэггүй, утсаар мэдээлэл өгдөггүй, дэлгүүрээр үйлчлүүлэхийн тулд урт хугацаанд дараалалд зогсдог, ирсэн үйлчлүүлэгчдийг оруулах боломжгүй хэмээн буцаадаг зэрэг шүүмжлэлд өртөөд байгаа аж.
Chanel брэнд тус улсад байрлах татваргүй барааны дэлгүүрүүдээ татан буулгахаа мэдэгдээд байгаа бөгөөд дэлгүүрийнхэн тус брэндийн бүтээгдэхүүнийг хэт хямд үнээр авахыг үргэлж санал болгодог хэмээх шалтгаанаар дэлгүүрүүдээ татан буулгахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )