Өчигдөр ОХУ-ын Онцгой байдлын штабын хуралдаан болж, Монгол руу хийх нислэгийн тоог нэмэхийг зөвшөөрчээ.
Буриадын “Байкал” нисэх буудлын захирал Дмитрий Гармаев “Буриадын тэргүүн, засгийн газрын хүсэлтээр Онцгой байдлын штаб нислэгийн тоог нэмэх шийдвэр гаргалаа. Энэ чиглэлээр зорчих иргэд маш их байна. Манай түнш “Hunnuair Ulan-ude” компани бэлтгэл ажилдаа орсон. Долоо хоногт 2 удаа нисдэг болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )