
Украинд дайны улмаас хохирч буй хүүхдүүд, эмэгтэйчүүдэд туслахыг олон улсад алдартай одод уриалж буй.
Орос гаралтай супер модель Наталья Водянова Украин, Донбассын хүүхдүүдэд зориулсан хөрөнгө цуглуулахыг уриалсан билээ.

Мөн супер модель Ирина Шейк түүний санааг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Ирина Шейк “Дэлхийд хүүхдүүд зовж шаналж байхад тайван унтаж, ажиллаж чадахгүй нь” хэмээжээ.
Украины томоохон хотуудад тулаан өрнөж, хүмүүс газар доор нуугдах арга хайсаар байгаа юм. Украины иргэд бөмбөгнөөс хамгаалах байрууд болон метронд хоргодож байгаа аж.


Сэтгэгдэл ( 0 )