Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэе.
( 2022.03.08 )
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 189 шинэ тохиолдол батлагджээ. Өнгөрсөн хоногт нас бүрэлт бүртгэгдсэнгүй.
Шинээр бүртгэгдсэн тохиолдол
Улаанбаатарт - 91
Орон нутагт - 98
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1377, гэрийн хяналтанд 4863 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 358 нь хүүхэд, 100 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 139 хүний бие хүнд, 14 хүний бие нэн хүнд байна.
Сэтгэгдэл ( 0 )