АНУ Оросыг “Их-20” бүлгээс хасах талаар холбоотон орнуудтайгаа хэлэлцэнэ гэж мэдэгджээ.
Америкийн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “ОХУ олон улсын байгууллага болон олон улсын хамтын нийгэмлэгт ердийн байдлаараа ажил хэргээ үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байна” гэжээ.
Тэрбээр АНУ эдгээр байгууллага дахь холбоотнуудтайгаа уг асуудлаар зөвлөлдөж байж тодорхой хариулт өгнө гэсэн байна.
Америкийн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх мөн АНУ болон Европын Холбоо Оросын эсрэг хоригийг чангатгахаар төлөвлөж байгааг хэлжээ.
Тэгвэл Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау тус улс “Их-20”-ийн бүлэгт Оросыг орлоход бэлэн байгаа талаар мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 5 )
Amerik baij yadaj chatsag aldah ni holgui bnaa..chaavaasdaa
За Оросыг дайнд өдөөд дайныг Оросоор эхлүүлэх гээд л хатгаад бна даа бүүр нэг чөтгөр ч ийм хорон биш байх\n
Оросыг хаслаа ч Их гүрэн, хасаагүй ч Их гүрэн КККК. Орос орон Их гэгч 20 -д ер зүтгээд байсан юм байхгүй.
Ха ха польш хэн бэ
Оросгүй их 20 гэж ямар юм байхав дээ. Дайн өдөөгчдийг л хэлнэ дээ.