Буриадын тэргүүн ковидын үед тусалсан монгол хүүг шагналаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Буриадын тэргүүн Алексей Цыденов цар тахал эхэлж байх үед Буриадад тусламж үзүүлсэн монгол хүүг Буриадад урин, дурсгалын зүйл гардууллаа.

Энэ сарын 26-нд явагдсан Байгаль нуурын загасчлал наадмын хүндэт зочин нь 13 настай Мөнхбаатар Цэлмэг хүү болсон юм. Тэрээр Буриадад халдвар гарч эхлэхэд эмээгийн хамт амны хаалт оёж, илгээж байсан билээ.

Алексей Цыденов “Энэ хүү бол манай жинхэнэ баатар. Ковидийн эхний давлагааны үед бидэнд зориулан, тусламж цуглуулсан хүү. Ёстой жинхэнэ монгол дүү минь. Цэлмэг өөртөө байсан 10 мянган төгрөгийг илгээгээд зогсохгүй, амны хаалт ч явуулсан. Жинхэнэ зүрх сэтгэлийн хандив байлаа. Чамд маш их баярлалаа” гээд дурсгалын цаг бэлэглэлээ.

Мөнхбаатар Цэлмэг Буриадын хэвлэлд ярилцлага өгөхдөө “Байгаль далай төсөөлж байснаас илүү гоё, үзэсгэлэнтэй юм. Нэг удаа ОХУ-д суралцдаг монгол оюутнууд нутаг буцаж байгааг телевизээр үзсэн. Буриадын ард түмэн тэд нарыг халуун дулаан хүлээн авч, хил хүртэл хүргэж өгч байгааг харсан. Дараа нь Буриадад коронавирус тархаж эхлэхэд би туслахаар шийдсэн. Эмээгээсээ амны хаалт оёхыг гуйгаад өөрөө ч тусласан” гэж ярьжээ.

Буриадаад эмээ Сэрээтэр Доёд нь ч хамт ирсэн байна. Тэдний аяллыг Улаанбаатар дахь Русский Дом байгууллага Хүннү Эйр компанийн тусламжтайгаар зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.215.126.149) 2022 оны 03 сарын 30

Mongol ulsiin ner hundiig AN iin hujaanuudaas iluu gadaadad oilguulj yavaa huu bna.Bas ANiin hujaanuudaas iluu uhaantai diplomatch buriad darga mundag bna.Bat uul psda ene buriadaas surah yum ih bnadaa

1  |  0
РАВДАН(66.181.161.32) 2022 оны 03 сарын 30

ГОЁ ЛООВУУЗТАЙ ХҮҮ БАЙНА!

1  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 03 сарын 28

Буриадын дарга ухаантай хүн шүү

2  |  0
Top