Япон улс ирэх дөрөвдүгээр сарын 5-наас Орос руу тансаг зэрэглэлийн бараа экспортлохоо зогсоох ажээ.
Тэр дундаа дээд зэрэглэлийн автомашины экспортод хориг тавина гэж Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коичи Хагиүда мэдэгдлээ.
Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд “Засгийн газар Орос руу тансаг зэрэглэлийн бараа экспортлоход хориг тавих шийдвэр гаргалаа. Мөн үнэт чулуу, үнэт эдлэл гаргахыг хориглож байна” гэж мэдэгдсэн байна.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида өмнө нь Токио ОХУ-ын Төв банкны эсрэг хориг тавьсан талаар мэдэгдсэн билээ.
Үүнээс гадна Японы эрх баригчид Оросын 25 хувь хүн, 81 компанийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.
Сэтгэгдэл ( 0 )