"ХАЙРЫН ХОТ" хаус хорооллын шавыг тавилаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

Хаврын сүүл сарын шинийн 3-н буюу “Ханш нээж буй” энэ өдөр “Эрхэт Монгол” группийн хэрэгжүүлж буй “Хайрын хот” төсөл шаваа тавьж, бүтээн байгуулалтын ажлаа албан ёсоор эхлүүлж байна.

“Хайрын хот”-ын шав тавих үйл ажиллагаанд “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр, Дэлхийн аварга М.Анхцэцэг болон түүний багш Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, Аймгийн арслан Э.Нямаа, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Гавьяат жүжигчин И.Одончимэг, СТА Т.Бархүү, “Хайрын хот”- ын албан ёсны нүүр царай, дуучин С.Заяа, нэвтрүүлэгч Д.Одзаяа нар болоод “Эрхэт Монгол” группийн удирдлагууд, туслан гүйцэтгэгч компанийн төлөөллүүд оролцсон юм.

Нийт 55 га газрыг хамарсан, 2224 айлын “Хайрын хот” хаус хорооллын эхний ээлжийн бүтээн байгуулалтыг 2022 оны III-IV улиралд дуусгахаар төлөвлөөд байгаа бөгөөд I ээлжинд 350 айлд түлхүүрийг нь гардуулах юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж  буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрхэт Монгол” групп 1 сая мод тарих батламжийг гардан авсан. Энэхүү батламжийн хүрээнд хийгдэх ногоон байгууламжийн 300 мянган га бүтээн байгуулалт нь “Хайрын хот”-д хэрэгжих юм.

Дашрамд дуулгахад, "Хайрын хот" төслийн нээлттэй өдөрлөг долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад, 10:00-18:00 цагийн хооронд төслийн талбайд үргэлжилж буй учир эрхэм захиалагч та бүхэн зорин очиж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Мөн нээлтийн урамшуулалтай холбоотойгоор олон, олон урамшууллыг санал болгож байгаа бөгөөд зөвхөн нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, захиалгаа баталгаажуулсан захиалагч нартаа 5-20 сая төгрөгийн урамшууллыг нэмж олгох юм.

 

 

АЛБАН ЁСНЫ ФЭЙСБҮҮК ХАЯГ: Хайрын хот / Love city

БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 7777-9080, 9919-9080

ТӨСЛИЙН БАЙРШИЛ: Хан-Уул дүүргийн 14-р хороо, Нисэхийн аюулгүйн тойргоос 9 км-т, “Өлзийт” хороолол руу эргэх замын дэргэд

ОФФИС ХАЯГ: Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын хойд талд “Оранж плаза” төв, 4 давхарт

ЭРХЭТ МОНГОЛ ГРУПП

Эзний сэтгэлээр бүтээнэ

Top