Францын ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатанд 27.84 хувийн саналаар тэргүүлсэн тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хоёрдугаар шатанд 52.5 хувийн саналаар ялалт байгуулах боломжтойг санал асуулгын дүн харуулжээ. Санал асуулгыг “Ifop” компани явуулжээ.
Судалгааны дүнгээс үзвэл түүний өрсөлдөгч, “Үндэсний нэгдэл” намаас нэр дэвшигч Марин Ле Пен 47.5 хувийн санал авах магадлалтай байна.
Францын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтын ирц 75 хувьд хүрнэ гэсэн прогноз гарчээ. Судалгаанд 1500 оролцсон байна.
Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат энэ сарын 24-нд болно. Эммануэль Макрон, Марин Ле Пен нар тус шатанд өрсөлдөх эрхээ авсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Songuuli ch gej dee,ertnees dungiin taviad,tarhiin uugaagaad beltgeed ogchih uym,Li Pen garval Nato s garna geed amlalt ogson bolohoor,ANU Makronoo demjeed,buh hevlel medeelliin zevsgee ajilluulj bga bz
Макрон дахин сонгогдвол Франц улс устаж алга болно тэнд зөвхөн францаар ярьдаг хүмүүс л үлдэнэ.