Өчигдөр эхэлсэн /2022.04.20/ “Build Mongolia 2022” Барилга, дэд бүтэц, уул уурхайн технологийн нэгдсэн үзэсгэлэн өнөөдөр “Степпе Арена буюу Мөсөн өргөө”-нд "Зам тээврийн форум"-аар үргэлжилж байна. Нийт гурван өдрийн турш үргэлжлэх тус үзэсгэлэн нь улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, уул уурхайн бүтээн байгуулалтын салбаруудыг нэгэн дээвэр дор багтаасан техник технологийн үзэсгэлэн гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
Эдийн засагт чухал үүрэгтэй салбаруудын бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдэд нэг дор чуулах боломжийг олгож буй “Build Mongolia 2022” буюу “Бүтээн байгуулалт 2022” үзэсгэлэн хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. Өмнөх удаагийн арга хэмжээнээс цар хүрээний хувьд илүү өргөжиж, дэлхийн 10 гаруй улс орны 150 шилдэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцож буйг тодотгоё.
Түүнчлэн “Build Mongolia 2022” үзэсгэлэнд Монголын бизнесийн талбарт орон зайгаа бий болгосон “Эрхэт Монгол” групп болон үндэсний компаниудын нэгдэл “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” оролцож, хэрэгжүүлж буй төслүүд болон үйлдвэрлэлээ танилцуулж буй юм.
Цар тахлаас үүдсэн нийгэм, эдийн засгийн хямрал тохиосон сүүлийн жилүүдэд үндэсний компаниуд зөв менежмент, шаргуу хөдөлмөрөөр сорилт, бэрхшээлийг даван туулж, чадаж буйн тод жишээ нь “Эрхэт Монгол” групп болон “Хонхор" Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаанаас харагдаж буй билээ.
2002 онд үүсгэн байгуулагдсан “Эрхэт Монгол” групп нь бизнесийн талбарт хоёр арваны түүхийг бичиж, өнөөдрийг хүрэхдээ Нийгмийн хариуцлагаар манлайлагч аж ахуйн нэгжийн хувиар нийгэмд танигдсан билээ. Түүнчлэн тус группээс хэрэгжүүлж буй барилгын төслүүд нь хүн амын амьдрах орчныг сайжруулахад чиглэж байна.
Тодруулбал, барилга бүтээн байгуулалтын салбарт Улаанбаатар хотноо 546 айлын “Гранд Маршал” тансаг зэрэглэлийн хотхон, 350 хүүхэд нэгэн зэрэг хүлээж авах хүчин чадалтай “Сэлбэ” олон улсын хүүхдийн зуслан, 600 айлын “Сити Резиденс” хотхон, 2224 айлын “Хайрын хот” хаус хороолол, Өмнөговь аймагт 600 айлын “DZ Резиденс” өндөр чанартай орон сууцны төслийн тус тус хэрэгжүүлж буй юм.
Мөн ирэх 2023-2024 онд “Эрхэт Монгол” групп нь 3500 айлын “Парк сити” төсөл, 18 давхар “Зиндаа тауэр” өндөр зэрэглэлийн оффисын барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж буйгаа албан ёсоор мэдэгдээд байна.
Үндэсний компаниудын нэгдэл “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн тухайд Монголын эдийн засгийг бүтцийн хувьд эрүүлжүүлэхэд жин дарах хувь нэмэр оруулах зорилготой томоохон бүтээн байгуулалтын төсөл юм.
Баянзүрх дүүргийн 11-р хороон дахь Хонхор тосгонд үйл ажиллагаа нь албан ёсоор эхлэхээр бэлтгэл ажил нь хангагдаж буй уг бүтээн байгуулалт нь “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай” хуулийн хүрээнд барилгын материалын 14 үйлдвэр, худалдааны компанийг нэгтгэж, үндэсний компаниудын хөрөнгө оруулалтаар 100 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, нэг жилд 300 тэрбум төгрөгийн борлуулалттай нэгдсэн парк байгуулахаар зорьж байна.
“Хонхор” Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эхэлснээр 1200 шинэ ажлын байр бий болох бөгөөд нийгэм, эдийн засагт үзүүлэх ач холбогдол нь их юм. Тухайлбал,
Уг төсөл ашиглалтад орсноор, бүх нэр төрлийн барилгын материалыг орчин үеийн стандартад нийцсэн тохилог орчинд худалдан авах Улаанбаатар болон Монгол Улсын өнцөг булан бүрт тээвэрлэн хүргэх худалдаа, тээврийн нэгдсэн систем бий болох юм. Түүнчлэн уг төслийн хүрээнд баригдаж буй үйлдвэр, агуулахын барилга бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан бөгөөд Худалдааны төвийн барилгын гүйцэтгэлийн ажил 90 хувьтай явагдаж байгааг дуулгая.
Та бүхэн "Steppe arena буюу Мөсөн өргөө"-н дэх Е11-Е12 павелионд хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой
Сэтгэгдэл ( 0 )