Тайвань далавчит пуужингийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

Тайвань ойрын үед 1200 км зай туулах чадвартай далавчит пуужин үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна гэж “Санкей шинбун” мэдээлжээ.

Энэ пуужин нь Тайванийн зэвсэглэлд байдаг 600 км зай туулах чадвартай далавчит пуужингийн шинэчилсэн хувилбар болох аж.

Тус хэвлэлд онцолсноор, Тайванийн эрх баригчид пуужингийн байн бүсэд Хятадын эдийн засгийн гол төв болох Шанхай хотыг багтааснаар эх газрын Хятадын Тайваньд түрэмгийлэх төлөвлөгөөг зогсоох ёстой гэж үзэж байна.

Үүнээс өмнө Пентагоноос Хятад, Орос хоёр хамтран  Америкийн хиймэл дагуулуудын эсрэг зэвсэг бүтээж байгаа тухай мэдээлж байсан билээ. Хятадын тагнуулын болон ажиглалтын хиймэл дагуулын тоо тогтмол нэмэгдэж байна. 2022 оны нэгдүгээр сарын байдлаар, Хятадын ийм төрлийн хиймэл дагуулын тоо 250-д хүрсэн нь 2018 онтой харьцуулахад хоёр дахин их юм. Тагнуулын хиймэл дагуулууд дэлхий дахины байдал, тэр дундаа АНУ, Энэтхэг, Номхон далайн бүс дэх түүний холбоотнууд, Тайванийн хүчнийг ажиглах боломжтой аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МонголТАЙВАНь(66.181.161.107) 2022 оны 04 сарын 22

Маш сайн Монгол цөмийн цэнэгт пуужин уг нь угсармаар шүү бүх фёодал помёшик.цадсан дарга нараа гөвж сэгсэрээд хөрөнгө гаргах нь зүйтэй авилгалч хахууль иддэг нөхдүүдээ цэвэрлээд пуужин авна шүү

0  |  0
Top