Буриадын тэргүүн Алексей Цыденов ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө Байгаль нуурын эрэг дээр Ази, Номхон далайн бүс нутгийн улсуудын оюутнуудад зориулсан, бүтэн жилийн үйл ажиллагаатай оюутны хотхон барих төлөвлөгөөтэй байгаагаа ярьсан байна.
Алексей Цыденов “Манай дөрвөн ч их сургуулийн ректорууд, Боловсролын яамны төлөөлөгч нар одоо Монголд ажиллаж байна. Тэд Монголын бүх аймгаар аялан, сургуулиа танилцуулж байгаа. Гол зорилго нь аль болох олон монгол оюутан элсүүлэх. Бид 100 монгол оюутан үнэгүй сургахад бэлэн байна. Дотуур байраар хангана” гэж хэллээ.
Энэ дөрвөн их сургууль нь Дорж Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль, Дорно Сибирийн техник, удирдлагын улсын их сургууль, В.Р.Филипповын нэрэмжит хөдөө аж ахуйн академи, Дорно Сибирийн урлагийн их сургууль юм.
Сэтгэгдэл ( 4 )
Zail zail. Tanai ter amban chin bas l neg mongoor garch irsen novsh bn le. Oorsdiigoo hichee. Chadahgui baij bas mongoloos hun surgah yum gene.
буриадууд Mонгол угсаа Mонгол овогтоноосоо ичээд Oрос хүн болох гэж алиа царайлдаг болсон ...
Бурядын их сургуулийг баруунд одоо хаана ч хүлээн зөвшөөрөхгүй болох боловуу даав
Bravo