АНУ-ын пуужин сөнөөгч “USS Sampson” хөлөг онгоц Тайванийн хоолойгоор дамжин гарсан нь бүс нутаг дахь энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна гэж БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн цэргийн командлалын албан ёсны төлөөлөгч Ши И мэдэгджээ.
Лхагва гарагт гаргасан мэдэгдэлд “АНУ-ын “USS Sampson” сөнөөгч хөлөг онгоц энэ сарын 26-ны өдөр Тайванийн хоолойгоор дамжин гарчээ. “АНУ нэг бус удаа ийм өдөөн хатгасан үйлдэл хийж, Тайванийн тусгаар тогтнолын төлөөх хүчнүүдэд хуурамч дохио өгч байна. Энэ үйлдлээрээ тус улс Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдлыг санаатайгаар алдагдуулж байна. Ардын чөлөөлөх арми үүнийг эрс эсэргүүцэж байна” гэжээ.
Тайванийн хоолойгоор гарах үед Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргүүд Америкийн хөлөг онгоцны чиглэлд ажиглалт хийсэн байна. Ши И Зүүн бүсийн цэргийн командлалын хүчнүүд байнгын бэлэн байдалд байж, улсынхаа аюулгүй байдал, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын манаанд зогсож байна гэж мэдэгджээ.
1949 онд Хятадын Коммунист намтай хийсэн иргэний дайнд Гоминьданы хүчин ялагдаж, Чан Кайши Тайвань руу зугтан гарснаас хойш БНХАУ-ын төв Засгийн газар, арлын муж хоорондын албан ёсны харилцаа тасарсан билээ. Эх газрын Хятад, арлын ажил хэргийн болон албан бус харилцаа холбоо 1980-аад оны сүүлээр сэргэсэн. 1990-ээд оны эхээр талууд төрийн бус байгууллагуудын шугамаар харилцаж эхэлсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Тайванаа нэгтгэх хэрэгтэй.энэ анус юм болгонд оролцох юм
Тайванаа нэгтгэх хэрэгтэй.энэ анус юм болгонд оролцох юм
Муу хужаа нар
tanaih yagaad hytadiin medee oruulaad bdiin