“Ахмад настны Социаль асуудал: Үр дагавар, төлөв, хандлага” суурь судалгааны үр дүнг хэлэлцэнэ

Админ | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

“Ахмад настны социаль асуудлууд, үр дагавар, төлөв хандлага” (2019-2022) суурь судалгааны төслийн үр дүнг хэлэлцүүлэх зорилготой тус хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэн, Социологийн салбар. Монголын Ахмадын холбооноос хамтран зохион байгуулж байна. 

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Ахмадуудын нийгмийн асуудлыг судлах онол, арга зүй, Ахмад настны социаль асуудалд шинжлэх ухаанчаар хандах, Ахмадуудын нийгэмд эзлэх байр суурь, Амьжиргаа, хөдөлмөр эрхлэлт, Сэтгэл зүй, гэр бүлийн байдал, нийгмийн оролцоо, Дасан зохицол, нэр хүнд, ялгаварлан гадуурхалт зэрэг сэдвээр нийт 10 илтгэл хэлэлцүүлэх юм.

 Тус хурал нь ахмад настны өмнө тулгамдаж буй социаль асуудлыг тодорхойлсон суурь судалгааны үр дүн, дүгнэлтийг танилцуулж, хэрхэн шийдвэрлэх арга замыг дэвшүүлж байгаагаараа танин мэдэхүйн болон практик ач холбогдолтой юм. Мөн суурь судалгааны төслийн үр дүнг хэлэлцүүлснээр судлаачид судалгааны аргачлал, үр дүн болон судлан буй асуудлын талаарх бусад судлаачдын байр суурь, санал бодлыг сонсож, судалгааны ажлын онол, арга зүй, аргачлалын талаарх мэдлэг туршлагаа хуваалцаж, суралцах юм.  

ШУА, Философийн хүрээлэн, Социологийн салбар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top