Меган Фоксийн гаргаж буй ХАЛУУХАН цуглуулга

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

 

Меган Фокс шинэ загвараа танилцууллаа! 

Жүжигчин Меган Фокс "Fast fashion" чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг "Boohoo" брэндтэй хоёр дахь удаагаа хамтран ажиллажээ. 40 гаруй загвараас бүрдэх шинэ цуглуулга нь гадуур гарахдаа болон хайртай хүнтэйгээ халуухан болзоонд явахдаа өмсөхөд тохиромжтой гэнэ

Меган Фоксийн хувьд загварлаг бөгөөд халуухан хувцаслалтаараа алдартай нэгэн. Тэрээр "Refinery 29"-д өгсөн ярилцлагадаа "Би баяр баясгалан, хөгжилтэй байх тухай маш их ярьдаг байсан. Энэ мэдрэмжийг эмэгтэйчүүдийн уг хувцсыг өмссөн үедээ мэдрээсэй гэж хүссэн. Энэ мэдээж өөртөө итгэлтэй байхтай холбоотой. Хувцсаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх нь баяр баясал авчирч, хөгжилтэй, хүүхэд шиг байхад тусалдаг. Чиний хаана байгаа чинь тийм ч чухал биш" гэжээ. 

Түүний гаргасан хувцсануудыг онлайнаар худалдан авах боломжтой бөгөөд үнийн хувьд 30-100 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа аж. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(124.158.68.58) 2025 оны 03 сарын 13

Ийм муухай хөлтэй байж юугаа гайхуулсан юмбол.Ер нь хаана ч очсон Ази бүсгүйчүүд үнэндээ л царайлаг юм гээч Япон Солонгос хоёроос бусад азийн хүүхнүүд бие хаа тэгшхэн,

2  |  2
Top