Чэни Жонс "Худал мэдээлэл тараахаа боль" хэмээн унтууцав

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Канье Уэст, Чэни Жонс нар хоёр тийш болсон хэмээх мэдээлэл цацагдаж эхэлсэн. 

Харин Чэни Жонс үүнд хариу тайлбар өглөө. Өнөөдөр Канье Уэстийн 45 насны төрсөн өдөр тохиож буй бөгөөд Чэни Жонс хамтдаа байгаа бичлэгээ "Төрсөн өдрийн мэнд хүргэе хонгор минь. Хайртай шүү. Чамтай хамт инээх нь миний хамгийн дуртай зүйл" хэмээх тайлбартайгаар оруулсан нь түүний өгч буй товч буюу тодорхой хариулт байв. 

Хосууд инстаграм дахь зургуудаа устгаж, Канье Уэст загвар өмсөгч бүсгүйтэй хамтдаа кино театрт байхдаа папарацид өртсөн нь тэднийг салсан гэх цуурхалд өртөхөд хүргэсэн. Харин энэ тухай Чэни Жонс "Бидний харилцааны талаар худал мэдээлэл нийтэлж тараахаа зогсооно уу. Жаахан хүндлээч, өнөөдөр түүний төрсөн өдөр" хэмээн унтууцжээ. 

Чэни Жонсийн хувьд Канье Уэстийн нэрийг бугуйн дээрээ шивүүлж харилцаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Харин Канье Уэстийн тогтворгүй зан үйл нь тэдний харилцааг ганхуулах нэг шалтгаан болж байгаа гэнэ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top