...Буйдхан өртөөний бужигнаантай хувь тавилан... Энд хайр дурлал, баяр гуниг, амьдралын жам бүгд байлаа...
Зохиол С.Пүрэвийн ижил нэрт туужаас сэдэвлэн бүтээсэн "Уулын намар" уран сайхны кино өчигдөр (2022.06.09) нээлтээ хийлээ.
"Цэбо филм" болон "Логик филм"-ийн хамтын бүтээл болох энэхүү киноны үйл явдал буйдхан өртөөнд өрнөх бөгөөд хайр дурлал, баяр гуниг, амьдралын жам бүгдийг багтааж чаджээ.
Хэтийдсэн гоёл чимэглэл үгүй амьд жүжиглэлт, дүрүүдийн хоорондын эрс тэрс ялгаа зэрэг нь уг киног шимтэн үзэх нэгээхэн шалтгаан. Хөнгөн инээд, мөн гуниг, хүмүүний дотоод сэтгэлийн зөрчилдөөнийг тод томруунаар харуулж чадсан уг киноны нээлтэд хүрэлцэн ирсэн зочдын зургаас хүргэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Маш гоё кино болсон байна лээ баяр хүргэе уран бүтээлчид дээ цаашдын ажилд нь амжилт хүсье