Их Британийн азотын бордооны томоохон үйлдвэрүүдийн нэг болох Ince эрчим хүчний эх үүсвэрийн үнийн өсөлтөөс болж хаагджээ.
Честер хотын захад байрладаг уг үйлдвэр хийн үнийн өсөлт дээд хэмжээндээ хүрснээс болж, мөн байгаль орчны татварын түвшинтэй холбоотойгоор ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон талаар үйлдвэрийн эзэн мэдэгдсэн байна.
The Telegraph сонинд мэдэгдсэнээр тус үйлдвэр хаагдсан нь Их Британи дахь хүнсний хангамжийн сүлжээг тасалдуулах өндөр магадлалтай аж.
Үндэсний фермерүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Том Брэдшоу “Ince үйлдвэрийг хаасан нь “гайхамшигтай” өндөр инфляцид нэрвэгдээд байгаа хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдэд бас нэг цохилт боллоо” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Өмнө нь Waitrose супермаркетын сүлжээ дэлгүүрүүд ургамлын тосны хомсдолтой холбоотойгоор уг тосыг худалдаалахад хязгаарлалт тавьсан билээ.
Үүнээс гадна Daily Mail-ийн мэдээлснээр Их Британид жимс, хүнсний ногооны үнэ 30 хувиар өссөн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Иргэдээ хохироож байгаа төрийн тэргүүнийг огцруулаач. Түүнд эх орон ард түмэн нь Украйнасс дор байна гэж үү.
uuruu uuttuu horig tavisan.odoo yay gehev.
horigoo tsutslahiig zasgaasaa neh,