Макроны эвсэл Францын парламентын сонгуульд ялав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны “Хамтдаа” эвсэл парламентын сонгуулийн хоёрдугаар шатанд 38.57 хувийн дэмжлэг авч, ялалт байгуулсан тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ.

Жан-Люк Меланшоны тэргүүлсэн зүүний “Nupes” холбоо 31.6 хувь, Марин Ле Пений “Үндэсний нэгдэл” нам 17.3 хувь, Бүгд найрамдах нам 6.98 хувийн санал авчээ. Гэсэн хэдий ч Макроны эвсэл парламентын Үндэсний ассамблейд дийлэнх олонхын суудал авч чадсангүй. Тус эвсэл доод танхимд 245 суудал, “Nupes” 131 суудалтай болж байна. Үндэсний нэгдэлд 89, бүгд найрамдахчуудад 61 суудал ногдож байна.

Сонгуулийн дунд Үндэсний ассамблейн 577 гишүүнийг таван жилийн хугацаагаар сонгодог. 

Францын парламентын сонгуулийн эхний шат энэ сарын 12-нд болсон билээ. Санал хураалтын дүнгээр “Хамтдаа” эсвэл 25.71 хувь, “Nupes” 25.61 хувийн дэмжлэг авч байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top