“РосКосмос” монгол эмэгтэй сансрын нисэгч бэлтгэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Энэ сарын 17-нд ОХУ-ын сансрын нисэгчид Монголд айлчилж, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзсан билээ. ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Орос-Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн В.А.Бабушкин, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарын төрийн тэргүүнтэй хийсэн ярилцлагын дүнд Сансар судлалын төвийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хүрээнд байгуулж, дараагийн хамтарсан нислэг хийх талаар ярилцсан.

ОХУ-ын Төрийн "Роскосмос" корпорац, Монголын Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай энэ талаар хэлэлцэж байгаагаа мэдээлсэн.

Тэгвэл энэ удаад тус корпорацын хэвлэл мэдээллийн албанаас “Монголын талд сансрын дараагийн хамтарсан нислэгийг хийх төсөл, бэлтгэлийн ажлын талаар тодорхой төлөвлөгөөг танилцуулсан. Бид Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэх болно. Мөн сансрын уудмыг энхийн зорилгоор хамтран ашиглах меморандум гаргана” гэж мэдэгдлээ.

Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа 1981 оны гуравдугаар сарын 22-нд сансарт нисэж, Монгол Улс сансрын уудмыг эзэгнэсэн дэлхийн 10 дахь улс болсон түүхтэй.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(192.82.77.4) 2022 оны 06 сарын 22

81 он биш шүү дээ, сансарт нислээ гээд монгол хөгжлөө юу, доллар 1200, рубль 10 төгрөг хүрэх үү, нэг монгол хүнд оногдох днб 10.000 ам долларт хүрэх үү.

0  |  0
Эгэл(192.82.89.19) 2022 оны 06 сарын 23

Сансар яах вэ хөрсөн дээрээ бууж ажлаа олигтой хийцгээ, нэг хүүхэн замын унаанд дайгдаж сансарт нисэхэд ард олны амьдралд ямар ашигтай юм?

3  |  0
Зочин(103.57.95.175) 2022 оны 06 сарын 22

Энэяах вэ. Бензинихээ үнийг хямдрулаад рублээр зараач. Гаалийнхаа татварыг буулгаач.

0  |  0
Зочин(66.181.161.65) 2022 оны 06 сарын 22

Төрийн хатан ээ яваадирэг.

0  |  0
Top