Яагаад Их Британи Украины хямралыг үргэлжлүүлэх сонирхолтой вэ?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

Хорватын “Advance” хэвлэлийн тоймч Антуан Роши Их Британи Украины хямралыг ашиглан Европын Холбоог сулруулахыг зорьж байна хэмээн үзжээ.

Тэрбээр Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалыг удахгүй өгөх Борис Жонсоны Киевт хийсэн айлчлалд анхаарлаа хандуулсан байна. Өнгөрсөн долоо хоногт Киевт хийсэн айлчлалынхаа үеэр Борис Жонсон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан. Борис Жонсон нэг жилийн хугацаанд Украинд дөрвөн удаа айлчилж байна.

Жонсон Европ Украинд цэргийн болон эдийн засгийн хувьд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх нь туйлын чухал хэмээн мэдэгдсэн. Тэрбээр Европт нөхцөл байдал муудаж, эрчим хүчний эх үүсвэр, хүнсний үнэ огцом өсөж буй энэ үед ийн уриалав. Европын бусад тэргүүн нарыг бодвол Жонсон хямрал эхэлснээс хойш мөргөлдөөнийг сунжруулах хүсэлтэй байгаа. Ингэхдээ тэрбээр Украиныг хамгаалагч гэхээсээ илүү Оростой тэмцэгчийн дүрийг сонгосон гэж Роши үзэж байна. Их Британи Европын Холбооноос гарснаас хойш Европын хүчтэй байлгах сонирхол үгүй болсон. Украин дахь нөхцөл байдал тус улсад ашигтайгаар эргэсэн. Үүнд Британийн эрх баригчид АНУ-ын дэмжлэгт найдаж байна гэж тоймч бичжээ.

Үүнээс өмнө “The Guardian” хэвлэлийн тоймч Саймон Тисдолл Борис Жонсон Их Британид Европын их гүрний статусыг эргүүлэн авах зорилгоор Украины хямралыг ашиглаж байна хэмээн мөн бичиж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top