БНХАУ: АНУ цэргийн зардлын хэмжээ 9 орныхоос давж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 01

АНУ-ын цэргийн зардлын хэмжээ БНХАУ, ОХУ, Энэтхэг, Франц, Герман зэрэг есөн улсын цэргийн зардлын нийт хэмжээнээс давж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижян мэдэгджээ.

Тэрбээр АНУ-ын Питер Петерсоны сангийн гаргасан графикийн өөрийн твиттертээ байршуулсан байна. Графикт АНУ-ын цэргийн зардлыг есөн улсынхтай харьцуулжээ.

Мэдээллээс үзвэл, АНУ нь 2021 оны санхүүгийн жилд батлан хамгаалах салбартаа нийт 801 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Энэ хугацаанд Орос, Хятад, Энэтхэг, Их Британи, Франц, Герман, Саудын Араб, Япон болон БНСУ нийт 777 тэрбум ам.доллар зарцуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top