Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны есдүгээр сарын 19-23-ны өдөр мөрдөн байцаалтын 2486 хэрэгт хяналт тавьж, 267 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 154, өмчлөх эрхийн эсрэг 89, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, авлигын 12, амьд явах эрхийн эсрэг 11, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 11, хүрээлэн байгаа орчны эсрэг тав, мөнгө угаах хоёр, татвар төлөхөөс зайлсхийх, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэрэг тус бүр нэг хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар прокурорын байгууллагаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )