[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Сөрөг энергиэс өөрийгөө хэрхэн ХАМГААЛАХ вэ?

2022 оны 09 сарын 27

Сөрөг хүн, сөрөг зүйлсийн дэргэд байх амаргүй. Таны найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс, хамаатан садан дунд тань гээд хаана ч та сөрөг энергитэй хүнтэй тааралдах магадлалтай. Тэгвэл өөрийгөө хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ?


Шийдэл дээр төвлөр

Асуудал биш шийдэл дээр төвлөр. Сөрөг хүмүүс шийдлээс илүү асуудал дээр төвлөрдөг. Тэд ихэнхдээ гомдоллож, буруутгах хүн хайж, сэтгэл ханамжгүй байдлаараа таныг залхаана. Харин та эерэг хэвээр үлдэхийн тулд үр дүнгээ өгөх шийдэл олоход төвлөрөх хэрэгтэй.

Болохгүй бол тэднээс харилцаагаа тасал

Зарим хүмүүс таны амьдралд байхгүй бол илүү дээр байдаг нь гашуун боловч үнэн юм. Та сөрөг энергиэр хүрээлэгдсээр байвал ажил төрлөө амжуулж чадахгүй, хийж бүтээх урам зориг орохгүй. Иймээс атаархагч, хов зөөгч зэрэг танд сайн сайхныг хүсдэггүй хүнээс зайгаа авч эсвэл өөрийн хил хязгаарыг тогтоож, бүр цаашлаад харилцаагаа таслах хэрэгтэй.

Үгүй гэж хэл

Сөрөг хүмүүс ихэвчлэн сайхан бодолтой байдаггүй. Тэд таныг ашиглахыг хүсэж байгаа нь илт байвал шууд “Үгүй” гэж хэлж сур.

Сэтгэл хөдлөлөө илэрхийлж сур

Та сэтгэл хөдлөлөө дарах огт хэрэггүй. Сөрөг хүмүүс таны даруухан байдлыг ашиглаж сөрөг мэдрэмжээ гаргаж, муу энергиэ тан руу урсгасаар байх болно. Үүний эсрэг та өөрт төрсөн жинхэнэ мэдрэмжээ илэрхийлэх хэрэгтэй. Ингэснээрээ та өөртөө үнэнч байж, илүү тав тухыг мэдрэх болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top