Эрэн сурвалжлагдаж байсан 1201 этгээдийг олж тогтоожээ

2022 оны 10 сарын 04

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний 13 хоногийн байдлаар 432 гэмт хэргийг илрүүллээ.

Илрүүлсэн гэмт хэргээс үзвэл хүнийг санаатай алах 10, хулгайлах 126, мал хулгайлах 21, дээрэмдэх 17, хүчиндэх 9,  залилах 158, бусад 91 хэргийг илрүүлсэн байна.

Нэгдсэн арга хэмжээ эхлэхэд Цагдаагийн байгууллагын санд эрэн сурвалжлагдаж байсан оргодол 342, гэмт хэрэгт сэрдэгдсэн 1486, шүүхээс даалгасан  2506, зөрчил үйлдсэн этгээд 448, галт зэвсэг 362, тээврийн хэрэгсэл 270, түүх соёлын дурсгалт болон 21 үнэт зүйл эрэн сурвалжлагдаж байснаас 1201 хүн, эд зүйлсийг олж тогтоожээ. 

Дээрх эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд дотор бусдыг удаа дараа залилсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж 18 газар, хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан Г, Д, М, У, Х нарыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top