Украины нийслэл Киев хотын захирагч Виталий Кличко даваа гарагт төвийн Шевченски дүүрэгт цохилтод өртжээ.
Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермакийн мэдээлснээр, Киевт камиказэ дроноор цохилт өгсөн байна. Цохилтын улмаас “Украэнерго” үндэсний эрчим хүчний компанийн барилгад их хэмжээний гал гарчээ.
Үүнтэй зэрэгцэн Сумьска мужийн цэргийн захиргааны тэргүүн Дмитрий Живицкий тус мужийн амин чухал дэд бүтцэд цохилт өгсөн тухай мэдээлжээ. Украины хэвлэлүүдийн мэдээллээр, Киев болон Украины хэд хэдэн мужид агаарын түгшүүр зарлаад байна.
Сэтгэгдэл ( 3 )
Түрэмгийлэгчдэд золбин нохойн үхэл шиг тавилан ноогдоно
Ukrainii davarsan natsistuudiig nam darj Oros oron orshin togtnono shuu