Их Британийн Ерөнхий сайд, Консерватив намын шинэ тэргүүнээр Сангийн сайд асан Риши Сунак сонгогджээ.
Их Британийн парламентын Нийтийн танхимын спикер Пенни Мордонт Ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөхөөс нэрээ татсаны дараа Риши Сунак энэхүү албан тушаалын төлөө цорын ганц өрсөлдөгч болж үлдсэн юм.
42 настай Риши Сунак нь 1812 оноос хойших Их Британийн хамгийн залуу Ерөнхий сайд болж байна. Мөн Ерөнхий сайдын суудалд суусан анхны энэтхэг гаралтай улстөрч юм.
Борис Жонсоны дараа Их Британийн Ерөнхий сайд болсон Лиз Трасс тус улсад нүүрлээд байсан улс төр, эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлсэн хэмээн буруутгагдаж, огцорсон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Gomochuud bas l 1 balai hog gargaj tavilaa daa Angli bol unen balai gomo Uls