АНУ Европт В61-12 тактикийн цөмийн бөмбөг байршуулах явцыг түргэвчлэх шийдвэр гаргажээ. Цөмийн бөмбөгнүүдийг Европ дахь НАТО-гийн цэргийн баазуудад арванхоёрдугаар сард хүргэсэн байх ёстой гэж “Politico” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.
Өмнөх төлөвлөгөө ёсоор цөмийн бөмбөгнүүдийг 2023 оны хавар Европт байршуулахаар төлөвлөж байжээ. Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Райдер АНУ цөмийн зэвсэглэлийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэхгүй гээд В61-12-г боловсронгуй болгох хөтөлбөр олон жил үргэлжилж байгаа гэж онцолжээ. Түүний хэлснээр хуучин зэвсэглэлүүдийг илүү орчин үеийн зэвсэглэлээр шинэчилж байна. Энэ нь Украинд болж буй үйл явдалтай холбоогүй бөгөөд цаг хугацааны хувьд яаравчилсан зүйл байхгүй хэмээн тодруулжээ.
АНУ В61-12 цөмийн бөмбөгийг анх 2015 оны долоодугаар сарын 1-нд туршиж байжээ. Тус бөмбөгийг АНУ-ын тав дахь үеийн сөнөөгч бөмбөгдөгч F-35 онгоц тээвэрлэх чадалтай.
Сэтгэгдэл ( 3 )
Хариуд нь Орос улс Куба, Венесеулд цэргийн бааз бгуулна гэнэ. Дагалдаад хэцүү нэрт очиж л таарах байхдаа.
Чи буруу бодном
АНУ-ын зөнөг өвгөн, эмгэнээс болж 3р дайн эхлэхвий дээ, Украиныг нохойд барьдаг мод болгохоо болих хэрэгтэй гэж бодном