А.Амарсанаа сэкитори болсон Кюүшюү башё БАНЦҮКЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

Арваннэгдүгээр сарын 13-нд Фүкүокад эхлэх мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээний банцүкэ өнөөдөр (2022.10.31) гарлаа.

Намрын тэмцээнд кадобан барилдаж, 11 унасан Митакэүми озэки цолоо алдаж, баруун жигүүрийн сэкивакэд буулаа. Ичиножёо комүсүбигээс маэгаширагийн хоёрт, Миторюү дээд зиндаанаас жюүрёод унасан байна.

Өнгөрсөн тэмцээний аварга Тамаваши комүсүби болж, санякүд дэвшсэн хамгийн ахмад бөхийн рекордын гуравт бичигдлээ.

Манай Азүмарюү дөрвөн тэмцээний дараа дээд зиндаанд эргэн ирлээ. Санякү буюу сэкивакэ, комүсүби дээр долоон бөх байгаа нь 48 жилийн дараа болж байгаа явдал гэнэ.
 


"Такасаго" дэвжээний Асановака коронавирусний халдварын улмаас Намрын тэмцээнд барилдаагүй. Урьд нь ковидоор өнжсөн бөхчүүдийн банцүкэг хэвээр үлдээж байсан ч энэ удаад гэмтэлтэй адилхан авч үздэг болсны улмаас Асановака макүшитад уналаа. Озэки асан Асанояма макүшитагийн 4-т бичигдэж, ирэх тэмцээнд жюүрёод дэвшиж, цалинтайгаа дахин залгах бололцоотой болсон байна.

"Исэгахама" дэвжээний Атамифүжи дээд зиндаанд гарч ирснээр тус дэвжээ макүүчид зургаан бөхтэй боллоо. Хамгийн сүүлд "Мүсашигава" дэвжээ 2004 оны Хаврын тэмцээнд дээд зиндаанд зургаан бөх барилдуулж байв.

ОХУ-ын Тувагийн монгол бөх Роога хэмээх А.Амарсанаа жюүрёод дэвшиж, цолтой бөх боллоо. Тэрээр "Фүтагояма" дэвжээг 2018 онд озкэи асан Миябияма тусад нь авч гарснаас хойш анхных нь сэкитори, ОХУ-ын сүмочдоос 2012 оны Амүрү хэмээх Ивановоос хойш төрсөн цолтон болж байгаа юм.

Роога А.Амарсанаа бол ОХУ-ын уугуул монгол бөх. 23 настай. 184 см өндөр, 146 кг жинтэй. Тэр монгол аав, тува ээжтэй бөгөөд өвөө Валерий Араптан нь Тувагийн хуреш бөхийн аварга хүн юм. Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол түүнийг "Тувагийн анхны мэргэжлийн сүмоч" гэж нэрлэж байсан билээ. А.Амарсанаа 14 нас хүртлээ Тувад амьдарсан. Дараа нь Монголд ирж, “Хакүхо цом” сонирхогчдын сүмогийн тэмцээнд орж байжээ. Ингээд мэргэжлийн сүмод барилдаж байсан манай бөх Китакасүга М.Цолмонбаярын зуучлалаар Японы Тоттори Жёохокү сургуульд элсэн, Японы ахлах сургуулиудын ёкозүна болж байв.
 


Арваннэгдүгээр сарын тэмцээний банцүкэд 43 дэвжээний 606 бөх бичигдсэн нь өмнөх башёгоос 15 бөх цөөрчээ. Хамгийн олон бөхтэй нь 27 бөхтэй Коконоэ дэвжээ.

Манай Миторюүгийн "Нишикидо" дэвжээ ганц сүмочтой хэвээр. Гэхдээ энэ дэвжээ бүх бөх нь 100 хувь сэкитори гэсэн  өвөрмөц амжилттай.

Кюүшюү башё банцүкэ
 

Ёкозүна Тэрүнофүжи

Такакэйшёо Озэки Шёодай

Вакатакакагэ Сэкивакэ Хоошёорюү

Сэкивакэ Митакэүми

Тамаваши Комүсүби Кирибаяма

Тобизарү Комүсүби Дайэйшёо

Такаясү Маэгашира-1 Котоновака

Мэйсэй М-2 Ичиножёо

Үра М-3 Мидорифүжи

Вакамотохарү М-4 Саданоүми

Хокүтофүжи М-5 Нишикифүжи

Нишикиги М-6 Рюүдэн

Эндо М-7 Миёогирюү

Такарафүжи М-8 Точиношин

Таканошёо М-9 Аби

Аойяма М-10 Чиёошёома

Ооношёо М-11 Котошёохо

Котоэко М-12 Чиёотайрюү

Окиноүми М-13 Оохо

Ичиямамото М-14 Азүмарюү

Кагаяки М-15 Атамифүжи

Тэрүцүёоши М-16 Хирадоүми
 

МОНГОЛ БӨХЧҮҮД

Жюүрёо

Б-3 Миторюү Б.Төрболд

З-6 Хокүсэйхо Э.Даваанинж

Б-9 Дайшёохо Ч.Шижирбаяр

Б-12 Оошёоүма П.Дэлгэрбаяр

Макүшита

З-9 Дэванорюү Т.Тэмүүлэн

З-12 Хокүтэнкай Г.Сүхбат

З-23 Тамашёохо Э.Энхманлай

Б-39 Хокүтомарү Н.Чинзориг

З-45 Араүма Б.Төртогтох

Санданмэ

Б-2 Токисоүма Б.Анхбаяр

Б-7 Саданохикари Д.Наранцогт

Б-21Котокэнрюү Г.Билгүүн

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.90.5) 2022 оны 11 сарын 02

Хамгийн шударга, цаг нартай бөх учраас үздэг. Манай үндэсний бөх чинь дүрэм тодорхой бус, хэзээ барьцанд хүрэх, барилдаж дуусах нь мэлэгдэхгүй зовлонтой шүү дээ... Гэхдээ үндэснийх учраас хүндэтгэн үздэг дээ

2  |  0
Зочин(194.230.146.152) 2022 оны 11 сарын 01

Үздэг сонирхдог маш олон хүн байгаа. Олон Монгол залуус сайхан барилдаж байна. Хүн хүний соирхдог спорт өөр өөр шүү дээ. Би бол шимтэн үздэг.

0  |  0
Zochin(202.9.46.255) 2022 оны 11 сарын 01

Arhichih davgaa-n ulaan fanuud.\nYamar ch l bsan sumo buh ta nar-s l udaan orshin togtnoh bno.\nNairaa doping zodoontoi undesnii bohoo l uzetsgee

2  |  1
Зочин(64.119.20.86) 2022 оны 11 сарын 01

Одоо энэ сумог ингэж хеерцеглеж магтан дуулахаа больмоор, уе нь енгерсен эд ш лээ

0  |  4
Зочин(202.126.90.123) 2022 оны 11 сарын 01

Одоо энэ сумог үздэг, сонирхдог хүн байдаг юм уу даа, нэг л их сумо бичсэн хүн, цаг үедээ мэдэрмээр юм доо

1  |  3
Top