Франц даяар цалин нэмэхийг шаардсан жагсаалд нийт 30 мянга гаруй хүн оролцжээ.
Инфляци өссөнтэй холбоотойгоор цалин нэмэхийг шаардсан жагсаалыг “Хөдөлмөрийн нэгдсэн холбоо” үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан талаар “Le Parisien” сонинд мэдээлжээ.
Франц даяар нийт 150-200 жагсаал болсон байна.
Өмнө нь Парист аравдугаар сарын 18-нд үнийн өсөлттэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсийг нэмэхийг шаардсан жагсаал болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )