Сураггүй болсон охиныг ХУЛГАЙЛСАН гэх мэдээлэл ташаа гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

Өнгөрөгч амралтын өдөр “Усанд орохоор явсан 15 настай дүү маань сураггүй алга боллоо, бусдад хулгайлагдсан байж болзошгүй зурвас ээждээ бичсэн” гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.

Тэгвэл уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж, сураггүй болсон гэх охиныг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэж өгчээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 00.06 цагт дуудлага, мэдээлэл ирсэн. Шалгалтын ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс зохион байгуулж, өчигдөр байршлыг олж тогтоожээ. Харин цахим орчинд мэдээлэл гарсан шиг хүнд хулгайлагдсан нөхцөл байдал байгаагүй гэдгийг албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.83) 2022 оны 12 сарын 22

Хүмүүс ямар муу юманд дуртай болсон юм бэ. Юм л болбол дандаа муу муухайгаар төсөөлөөд л сэвж өгөх юм. Энэ сэтгүүлч нэртэй нөхдүүд яг баасны ялаа шиг дандаа хар мэдээ сургаар соноод л цацаж орхино. Түүнийг нь мууд дуртайнууд нь сэвнэ

0  |  0
Gg(66.181.161.103) 2022 оны 12 сарын 21

Muu jijighen hudalch uluh chin tegeed yasan baina

0  |  0
зочин (202.131.245.226) 2022 оны 12 сарын 21

Эрүүл энх олдсон нь болж дээ\n

0  |  0
Top