Фараон II Рамзесын нүүрийг нас барснаас нь хойш 3200 жилийн дараа сэргээжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 27

Их Британи, Египетийн эрдэмтэд эртний Египетийн хамгийн хүчирхэг фараонуудын нэг болох II Рамзесын нүүрийг нарийвчлан сэргээжээ. II Рамзес нь МЭӨ 1279-1213 онуудад Египетийг захирч байв.

Жон Мурсын нэрэмжит Ливерпулийн их сургуулийн дэргэдэх Нүүр судлалын лабораторийн судлаачид II Рамзесын занданшуулсан шарилын компьютер томографыг ашиглан гавлын ясных нь 3D загварыг гаргажээ. Алдарт хааны нүд, үс болон арьсны өнгийг тогтоох нь хамгийн хүнд байсан гэж тус лабораторийн эрхлэгч Каролина Уилкинсон ярьжээ. Эл шинжүүдийн талаарх мэдээлэл олоход Каирын их сургуулийн эрдэмтэд тусалсан байна. Эрдэмтэд II Рамзесын нүүрний загварыг эх хувилбартай 70 хувь төстэй гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.137.109) 2022 оны 12 сарын 30

Ha ha ha shar ystei shar tsaraitai paraon bsan bolj bnuu?!

0  |  0
a -d zoriulav(192.82.71.78) 2022 оны 12 сарын 28

Chamaas l dor erdwmted baiv gj

1  |  0
a(64.119.25.127) 2022 оны 12 сарын 28

ertnii egiptchuud ungut aristnuud baisan

0  |  1
Top