Өмнөд Солонгосын Бейонсе хэмээн нэрлэгддэг дуучин Ailee бишрэгчдэдээ зориулан 10 жилийн ойн тоглолтоо хийжээ. Тус тоглолтын үеэр арын ажилтнуудынх нь барьсан хөгжилтэй гэнэтийн бэлэг цахим орчинд олны анхаарлыг татаад байна.
Түүний тоглолт нэгдүгээр сарын 29-ний өдөр болж өнгөрчээ. Шүтэн бишрэгчидтэйгээ хамт анх удаагаа ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн тэрээр үзэгчдээс дуулуулахыг хүссэн дуу байгаа эсэхийг асуухад тэд "Frozen" хүүхэлдэйн киноны дуу болох "Let it go" дууг дуулж өгөхийг хүсжээ. Үзэгчдийнхээ хүсэлтийг баяртайгаар хүлээн авсан тэрээр дуугаа дуулж эхэлмэгц арын ажилтан тайзнаа гарч ирсэн байна. Үзэгчид ямар нэгэн алдаа гарсан хэмээн бодож байтал ажилтан Ailee-ийн ард нууцаар зогсон хиймэл цас шүршиж эхэлжээ.
Арын ажилтнуудынх нь барьсан энэхүү хөгжилтэй хийгээд өхөөрдөм гэнэтийн бэлэг тус тоглолтын уур амьсгалыг бүр ч илүү халуун дулаан болгосон тухай шүтэн бишрэгчид нь онцолжээ.
히발 에일리 엉니 콘서트에서 즉석 신청곡 렛잇고 부르는 와중에 스태프님이 나오시길래 헉 음향 문제인가 뭐지하고 보고 있었는데ㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋ pic.twitter.com/EARaOQqKxq
— 학생주임 (@alwaysbeenmy) January 29, 2023
Сэтгэгдэл ( 0 )