“Зун, намрын зургаан сар” гэж дуулж явсаар нэг л мэдэхэд сэрүү орж бид нэг зүйлийг санадаг болсон нь шахмал түлш. "Шахмал түлш чанаргүй байна, хомстчихлоо, угаар ихтэй байна" гэх мэтээр асуудал үүсдэг байв.
Шахмал түлшээ худалдаж авахын тулд дугаарлах, хотоор нэг эрж хайж, өгсөн картын хэмжээ нь өрхийн хэрэглээнд хүрдэггүй гээд асуудал мундахгүй.
Тэгвэл энэ жил бид энэ сэдвээ таг мартаж, өөр олон зүйлс дээр санаа бодол, хэл амаа уралдуулав. Түлш тойрсон өнөөх олон асуудал ч үүсээгүй нь үүнд нөлөөлсөн биз. Энэ бол маш сайн мэдээ.
Тэгвэл жил бүрийн өвлөөр үүсдэг байсан энэ бүх асуудал нөөц хангалтгүй байснаас л үүдэж байжээ. Гэр хорооллын өрхийн хэрэглээнээс үл хамааран өвлийн бэлтгэлд 60-70 мянган тонн түлш бэлтгэхээр хомсдол үүсэх нь тодорхой. Тухайн үедээ хомсдолыг шийдвэрлэх арга хэмжээ авдаг байсан ч түлш үе, үе тасалддаг, эрж хайдаг хэвээр л байлаа. Харин энэ жил түлшний нөөц хангалттай, борлуулах цэг нь элбэг, шахмал түлш хайж Улаанбаатарыг тойрох шаардлага байсангүй. Учрыг тодруулбал, “Тавантолгой түлш” компанийн зүгээс өвлийн бэлтгэлд зориулж нөөцөө хоёр дахин нэмэгдүүлж бэлтгэсэн гэж байна.
Өөрөөр хэлбэл, хэрэглээг нэг дахин нэмэгдүүлж чадсан учраас хомсдол дахиад үүсэхгүй гэсэн үг. Нийт хэрэглээнд тохирсон тооноос давсан үйлчилгээг иргэд авч, хүссэн хэрэгцээндээ тултал худалдан авах боломж бүрдсэн байна. “Дулаан явбал мянган лан” гэдэг шиг хүүхэд, хөгшид даарч, зутрахгүй өвлийг өнөтэй давлаа.
Гэр хорооллын иргэдийг дулаан өвөлжүүлэхийн тулд “Тавантолгой түлш” ХХК үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж, техник, технологийн шинэчлэл хийсэн сайн мэдээгээр сар шинээ угтаж, өвлийг үдэж байна. Тэд шахмал түлшний хэрэглээ, сарын дундаж үйлдвэрлэл, нийт борлуулах цэгийн тоог нэмэгдүүлж, ажилласнаар түлш тасардаг байдлыг халж чаджээ. Цэвэр менежментийн өөрчлөлтийг хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн хэрэг. Энэ хэвээрээ цаашдаа ч үйлдвэр илүү шинэчлэгдэж, өөрчлөгдөж, аюулгүй орчныг бий болгоосой гэсэн хүлээлт ч бидэнд бий.
Мөн утааг илүү бууруулах буюу бүтээгдэхүүний орц, чанарт ч анхаарч эхэлсэн дуулдана лээ. Тус компани одоо л жинхэнэ чиг үүргийнхээ дагуу ажиллаж чадаж байна гэж дүгнэж болох нь. Засгийн газраас 2018 онд анх сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай шийдвэр гарч, хямд үнэтэй, утаа бага гаргадаг бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, агаарын бохирдлыг бодитой хэмжээнд бууруулах, гэр хорооллын өрхийг түлшээр хангах, дулаан өвөлжүүлэх зорилгоор байгуулсан. Алдаа оноотой, шүүмжлэл зэмлэлтэй өнгөрсөн таван жилийн хугацаанд тэд сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, тээвэрлэлт, борлуулалт, хяналт шалгалтын ажлаа илүү чамбайруулж, баруун бүсийн болон зүүн бүсийн үйлдвэрийн 14 шугамаар түлш үйлдвэрлэж, гэр хорооллын иргэдийн хэрэгцээг хангадаг болтлоо сайжрав.
Түлшний нөөцөө Улаанбаатар хотын хэмжээнд хангалттай бүрдүүлж, 31 компанийн 300 гаруй тээврийн хэрэгслээр түлшээ зөөж, 650 цэгээр борлуулалт хийж, иргэдийг найдвартай түлшээр хангаж, дулаан өвөлжих нөхцөлийг нь хангаж чадлаа. Ингэснээр түлш тасалдах, зах зээлд хомсдол үүсдэг байдлыг халжээ. Ямар ч байсан түлэх түлшиндээ санаа зовж, картын хэрэглээндээ хавчигдаж суудаг байдлыг халж чадсан “Тавантолгой түлш”-ийнхэнд нийслэлчүүд баярлаж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Үхсэн нохой долоо утаа чинь аймшигтай байна ш дээ хол очиж хуц
Хулгайч Мандахбаяр ТТ түлш асуудал шийдсэн биш. Хүн амьтныг угаартуулсан алсан гэж энэ нийтлэл чинь ЗГ-г ОУ-ын шүүхэд өгөх хэрэгтэй
Tulburtei niitlel gej bicheechee
Юу вэ бүүр ч зэвүүн үнэртэй утаа гаргадаг түлшээ магтаад байгаа юмуу арай ч дээ амьд явах эрх ч алга гэж үү