Загварын “Gucci” ордон 43 мянган ам.долларын үнэтэй чихмэл баавгайн хэлбэр бүхий цүнх худалдаанд гаргажээ.
Болроор битүү чимэглэсэн ул аксессуарыг мөнгөлөг, хар болон зургаан өнгийн судал бүхий сонголттой бүтээжээ. Чихмэл баавгайн “хэвлийг” брэндийн логогоор чимэглэсэн байна.
Тус брэндийг эзэмшигч “Kering” корпорацын тайланд дурдсанаар, 2022 онд “Gucci”, “Balenciaga” брэндийн орлого долоон хувиар буурчээ. “Gucci” ордны орлого сүүлийн гурван сард 14 хувиар буурсан байна. Энэ нь тус брэндийн өндөр өртөг, цар тахлын улмаас Хятад дахь дэлгүүрүүд нь хаалгаа барьсантай холбон тайлбарлаж байна.
Сэтгэгдэл ( 0 )